12 дугаар зүйл. Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах
12.1.Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ.
12.2.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад дараах зарчмыг баримтална:
12.2.1.харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх;
12.2.2.үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэх;
12.2.3.олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй байх;
12.2.4.нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх;
12.2.5.энэ хуульд заасан бусад.
12.3.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг зохион байгуулах журмыг энэ хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
12.4.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно.