13 дугаар зүйл. Алдагдсан гэрийн тэжээвэр амьтан
13.1.Гэрийн тэжээвэр амьтан алдагдсан тохиолдолд асран хамгаалагч, түр харагч 48 цагийн дотор тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
13.2.Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд нь тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
13.3.Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд тухайн гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч буюу шаардах эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй.
13.4.Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгчээс тухайн амьтныг олох, түр харах, хамгаалах, асран хамгаалагчийг олохтой холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй.
НОХОЙ, МУУР ҮРЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА