15 дугаар зүйл. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:

15.1.1.энэ хуулийн 14.4-т заасны дагуу ирүүлсэн баримт бичгийн бүрдэл хангаагүй тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдсэн боловч ажлын 21 өдөрт багтаан нэмэлт баримт бичгийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангаагүй;

15.1.2.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх орон байр нь энэ хуулийн 17.1.1-д заасан шаардлага хангаагүй;

15.1.3.зөвшөөрөл хүсэгч иргэн, эсхүл ашгийн төлөө бус хуулийн этгээд бол;

15.1.4.зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 19.1.5, 19.1.6-д заасан үндэслэлээр зөвшөөрлөө хүчингүй болгуулсан;

15.1.5.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах газрын гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн бол.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.