16 дугаар зүйл. Нохой, муур үржүүлэгчийн хөтлөх бүртгэл

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Нохой, муур үржүүлэгчийн хөтлөх бүртгэл

16.1.Нохой, муур үржүүлэгч нохой, муурын талаар дараах бүртгэлийг хөтөлж, өөрчлөлтийг тухай бүр бүртгэнэ:

16.1.1.төрөл, үүлдэр, тоо толгой, нас, хүйс, чипний дугаар;

16.1.2.нийлүүлсэн нохой, муурын төрөл, үүлдэр, нас, чипний дугаар, нийлүүлсэн он, сар, өдөр;

16.1.3.төрөлт, үр төлийн тоо, хүйс;

16.1.4.нас баралт;

16.1.5.үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэсэн нохой, муурын мэдээлэл;

16.1.6.худалдсан, бусдад шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэн авсан этгээдийн мэдээлэл.

16.2.Нохой, муур үржүүлэгч энэ хуулийн 16.1-д заасан бүртгэлийн хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.