17 дугаар зүйл. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
17.1.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавигдана:
17.1.1.нохой, муурыг төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээнд тохирсон, хөдөлгөөн хязгаарлахгүй орон зай бүхий талбайтай, агаар солилцоо сайтай, улирлын онцлогт тохирсон, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан орон байранд ангилан байрлуулах;
17.1.2.нэг наснаас дээш, найман наснаас доош нохой, муурыг үржүүлэх;
17.1.3.нохой, муурыг жилд нэгээс дээшгүй удаа үржүүлэх;
17.1.4.гэрээний үндсэн дээр мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл малын эмчтэй хамтран ажиллах;
17.1.5.хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллаас 200 метрийн дотор нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх;
17.1.6.мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагыг хангах;
17.1.7.эрүүл ахуйн хөтөлбөртэй байх.
17.2.Нохой, муур үржүүлэгч энэ хуулийн 9.2.3-т зааснаас бусад үүргийг асран хамгаалагчийн нэгэн адил хүлээнэ.