18 дугаар зүйл. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах
18.1.Нохой, муур үржүүлэгч нь нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргаж мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
18.1.1.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ;
18.1.2.энэ хуулийн 17.1.1-д заасан шаардлага хангасан нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны хэмжээ, нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг, хаягийн нотлох баримт;
18.1.3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
18.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.1-д заасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг хянаж, зөрчилгүй бол зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.
18.3.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой зааж, энэ хуулийн 18.2-т заасан хугацааны дотор бичгээр хариу өгнө.