20 дугаар зүйл. Нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэх

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэх

20.1.Нохой, муурыг гагцхүү нохой, муур үржүүлэгч худалдах эрхтэй.

20.2.Нохой, муур үржүүлэгч нохой, муурын үр төлийг төрснөөс хойш гурван тун урьдчилан сэргийлэх тарилга болон туулгалтад хамруулсны дараа бусдад шилжүүлнэ.

20.3.Нохой, муурын үр төлийг 60 хоногийн дотор эхээс нь салгах, худалдах болон бусад хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.

20.4.Нохой, муур үржүүлэгч нохой, муурыг энэ хуулийн 17.1.1-д заасан шаардлага хангаагүй байр, дэлгүүр, эсхүл гар дээрээс худалдахыг хориглоно.

20.5.Нохой, муурыг энэ хуулийн 6.1.1, 6.2-т заасан шаардлага хангасан иргэн, эсхүл нохой, муур үржүүлэгчид худалдана.

ЭЗЭНГҮЙ АМЬТАН ТҮР БАЙРЛУУЛАН АСРАМЖЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.