21 дугаар зүйл. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21.1.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.

Тайлбар:Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт 10-аас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл байрлуулан асрамжлах үйл ажиллагааг ойлгоно.

21.2.Иргэн, хуулийн этгээд түр байрлуулан асрамжлах газраас эзэнгүй амьтныг хүлээн авахыг шаардах эрхгүй.

21.3.Энэ хуулийн 31.1.6-д заасан эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааны журамд дараах зүйлийг тусгана:

21.3.1.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээнд тусгах мэдээлэл;

21.3.2.түр байрлуулан асрамжлах газрын хөтлөх бүртгэл;

21.3.3.түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтан хүлээн авах, шилжүүлэх талаарх мэдээлэл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.