10 дугаар зүйл. Баталгаажуулалтын байгууллагын үүрэг

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Баталгаажуулалтын байгууллагын үүрэг

10.1.Баталгаажуулалтын байгууллага дараах үүрэг хүлээнэ:

10.1.1.органик үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулах тухай гэрээг үйлдвэрлэл эрхлэгчтэй байгуулах, хэрэгжүүлэх, хянах;

10.1.2.энэ хуулийн 9.1.1-д заасан баталгаажуулалтын байгууллага баталгаажуулалтыг олон улсад мөрдөгддөг стандарт баримт бичгийн дагуу гүйцэтгэх;

10.1.3.хамтын баталгаажуулалтын байгууллага энэ хуулийн 9.4-т заасан журмын дагуу баталгаажуулалтыг гүйцэтгэх;

10.1.4.энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэлийн байршил, төрөл, мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд шилжилтийн үеийн хугацааг тогтоох;

10.1.5.энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулах тухай гэрээний хэрэгжилт, тохирлын үнэлгээний тайлан, баталгаажуулалтын гэрчилгээ, шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө, шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичгийг мэдээллийн санд оруулах;

10.1.6.органик үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 8.1-д заасныг зөрчиж үйлдвэрлэл явуулсан бол баталгаажуулалтыг хүчингүй болгож, энэ тухай мэдээллийн санд ажлын 10 өдөрт багтаан мэдэгдэх.

10.2.Энэ хуулийн 9.1.1-д заасан баталгаажуулалтын байгууллага шаардлагатай гэж үзвэл үйлдвэрлэл эрхлэгчийг бүлгээр нь баталгаажуулж болно.

10.3.Мэдээллийн санд бүртгэлгүй баталгаажуулалтын байгууллага шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг баталгаажуулахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.