9 дугаар зүйл. Баталгаажуулалтын байгууллага

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Баталгаажуулалтын байгууллага

9.1.Органик үйлдвэрлэлийн баталгаажуулалтыг доор дурдсан эрх бүхий байгууллага /цаашид "баталгаажуулалтын байгууллага" гэх/ гүйцэтгэнэ:

9.1.1.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн, эсхүл бүртгүүлсэн баталгаажуулалтын байгууллага;

9.1.2.хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ хуульд заасны дагуу бүртгүүлсэн хамтын баталгаажуулалтын байгууллага.

9.2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хоёр болон олон талт олон улсын гэрээнд органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг тусгана.

9.3.Итгэмжлэлийн байгууллага энэ хуулийн 9.1.1-д заасан баталгаажуулалтын байгууллагын мэдээллийг, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 9.1.2-т заасан хамтын баталгаажуулалтын байгууллагын мэдээллийг органик бүтээгдэхүүний мэдээллийн санд оруулна.

9.4.Энэ хуулийн 9.1.2-т заасан хамтын баталгаажуулалтын байгууллагад тавигдах шаардлага, түүнийг байгуулах, бүртгүүлэх, баталгаажуулалт хийх журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.5.Баталгаажуулалтын байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон давхцалгүй бүртгэлийн дугаартай байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.