8 дугаар зүйл. Органик үйлдвэрлэлд хориглох зүйл

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Органик үйлдвэрлэлд хориглох зүйл

8.1.Органик үйлдвэрлэлд дараах зүйлийг хориглоно:

8.1.1.энэ хуулийн 7.4-т заасан жагсаалтад орсноос бусад бодис хэрэглэх;

8.1.2.органик бүтээгдэхүүнийг боловсруулах явцдаа цацрагийн боловсруулалт хийх;

8.1.3.айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, хот, суурины цэвэрлэх байгууламжийн лаг ашиглах;

8.1.4.эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал, амьтан, тэдгээрийн үр төл ашиглах;

8.1.5.хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон өсөлтийн даавар ашиглах;

8.1.6.хөрсгүй технологи /гидропоник/ ашиглах;

8.1.7.энэ хуулийн болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй, буруу шошготой хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, сурталчлах;

8.1.8.органик бүтээгдэхүүнтэй харьцах бүх төрлийн гадаргуу, сав, баглаа, боодолд нано бүтэцтэй материал ашиглах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТ, БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН, ШОШГО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.