12 дугаар зүйл. Органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан
12.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийн цахим санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэн, нийтэд нээлттэй байлгана.
12.2.Мэдээллийн санд баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг бүртгүүлэх тухай журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.3.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн органик бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг мэдээллийн санд илгээнэ.
12.4.Мэдээллийн сангийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, чадамжтай засгийн газрын бус байгууллагад хариуцуулж болно.