13 дугаар зүйл. Хүүхдийг асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулах

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Хүүхдийг асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулах

13.1.Хүүхдийг энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан үйлчилгээнд хамруулах боломжгүй тохиолдолд асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулна.

13.2.Хүүхдэд үзүүлэх асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээг гэр бүлтэй дүйцэхүйц орчинд болон бүлгийн хэлбэрээр зохион байгуулж хүргэнэ.

13.3.Хүүхдийг асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулахтай холбогдсон бусад харилцааг Нийгмийн халамжийн тухай хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.