14 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх үйлчилгээ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх үйлчилгээ

14.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан кейс менежмент, нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж, үр дүнг үнэлнэ.

14.2.Урьдчилан сэргийлэх үйлчилгээ дараах төрөлтэй байна:

14.2.1.зорилтот бүлэгт чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ;

14.2.2.олон талт, хамтарсан арга хэмжээ.

14.3.Урьдчилан сэргийлэх үйлчилгээ нь төрийн болон нутгийн захиргааны байгууллага, шүүх, хууль сахиулах байгууллага, хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагаас зохион байгуулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилтай уялдсан байна.

14.4.Хуулийн этгээд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил явуулах үүрэгтэй.

14.5.Урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайн дурын ажилтны болон хүүхдийн оролцоо, тусламжтайгаар зохион байгуулж болох бөгөөд уг ажилтныг бүртгэх, сургах ажлыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага зохион байгуулна.

14.6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэх чиглэлийн стратегийг боловсруулж батална.

Нэгдүгээр дэд бүлэг

Кейс менежмент

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.