17 дугаар зүйл. Мэдээлэл өгөгчийг нууцлах
17.1.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар мэдээлэл өгсөн этгээд өөрийнхөө тухай мэдээллийг бусдад өгөхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд уг этгээдийн хувийн мэдээллийг нууцална.
17.2.Хүүхэд өөрөө тусламж авахаар хандсан тухай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид мэдэгдэх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй тохиолдолд мэдээллийг нууцална.
17.3.Энэ зүйлд заасан мэдээллийг нууцлахад мэдээллийн эх сурвалж, мэдээлэл өгөгчийн хувийн мэдээллийг хамгаалах, бусдад задруулахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.