19 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, зохицуулах

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, зохицуулах

19.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээг энэ хуулийн 18.3-т заасан төлөвлөгөөний дагуу үзүүлнэ.

19.2.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхдээ хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хамтарсан багийн гишүүн, оролцогч талуудын санал, дүгнэлтийг авах, тэдэнтэй ганцаарчилсан болон хамтарсан уулзалт, зөвлөгөөн хийх, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах, оролцогч талуудын үйл ажиллагааг зохицуулж ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.