20 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээний явц, үр дүнг хянах, үнэлэх
20.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөнд заасан зорилго, зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд үндэслэн явцын болон эцсийн үнэлгээг хийнэ. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг үнэлгээнд тусгана.