21 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын кейсийг хаах

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын кейсийг хаах

21.1.Хүүхэд хамгааллын кейсийг дараах үндэслэлээр хаана:

21.1.1.хүүхэд хамгааллын үйлчилгээний зорилго биелэгдэж, хүүхдийн сайн сайхан байдал хангагдсан;

21.1.2.хүүхэд 18 насанд хүрсэн бөгөөд 21 нас хүртэл хүүхэд хамгааллын үйлчилгээ авахыг зөвшөөрөөгүй;

21.1.3.хүүхэд үрчлэгдсэн;

21.1.4.хүүхэд нас барсан.

21.2.Хүүхэд хамгааллын кейсийг хаахад харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад танилцуулж, зөвшөөрөл авна.

21.3.Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэсэн тохиолдолд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан улирал тутам нөхцөл байдлын үнэлгээ хийж, хоёр жил хүртэл хугацаанд хяналт тавина.

ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.