24 дугаар зүйл. Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал

24.1.Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.

24.2.Эрүүл мэндийн ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцад эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн тохиолдолд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл цагдаагийн байгууллага, хүүхдийн тусламжийн утсанд нэн даруй мэдээлнэ.

24.3.Эрүүл мэндийн байгууллага эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээг гэр бүлийн хүчирхийллийн болон гэмт хэргийн хохирогч хүүхдэд харьяалал, дараалал харгалзахгүйгээр шууд үзүүлнэ.

24.4.Эрүүл мэндийн ажилтан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад мэдсэн хүүхэд, түүний гэр бүлийн гишүүний хүний хувийн болон эмзэг мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсанаас бусад тохиолдолд бусдад дамжуулах, мэдээлэхийг хориглоно.

24.5.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

24.5.1.эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг батлах;

24.5.2.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх;

24.5.3.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, яаралтай болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалт зохион байгуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.