26 дугаар зүйл. Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал

26.1.Худалдаа, үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд орох, осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд хүлээнэ.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан арга хэмжээ, үйлчилгээний үед хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзсэн хүн, хуулийн этгээд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллага, хүүхдийн тусламжийн утсанд мэдэгдэх үүрэгтэй.

26.3.Жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

26.4.Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээнд оролцож байгаа хүүхдийн аюулгүй байдалд хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллага хяналт тавина.

26.5.Сум, дүүргийн Засаг дарга, хүүхдийн эрхийн улсын байцаагч худалдаа, үйлчилгээний газар, боловсролын сургалтын байгууллагаас гадуурх сургалтын ажил эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан бол уг үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох арга хэмжээ авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.