31 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын удирдлага, зохион байгуулалт

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын удирдлага, зохион байгуулалт

31.1.Хүүхэд хамгааллын удирдлага, зохион байгуулалт нь Засгийн газар, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан багаас бүрдэнэ.

31.2.Монгол Улсад хүүхдийг хамгаалах үйл ажиллагаанд хүн, хуулийн этгээдийг энэ хуульд заасны дагуу оролцуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.