32 дугаар зүйл. Засгийн газрын чиг үүрэг
32.1.Засгийн газар хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт хүүхдийн эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг тусгах, хүүхэд хамгааллыг тогтвортой санхүүжилтээр хангах үүрэгтэй.