33 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

33.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

33.1.1.хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

33.1.2.хүүхэд хамгааллын чиглэлээр олон улсын болон гадаад улсын байгууллагатай хамтран ажиллах;

33.1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, магадлан итгэмжлэх журмыг батлах;

33.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.