37 дугаар зүйл. Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн чиг үүрэг
37.1.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл хүүхэд хамгааллын асуудлаар Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16.4-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
37.2.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл жил бүрийн 3 дугаар улиралд багтаан хүүхэд хамгааллын талаар хийсэн ажлын тайланг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн байгууллагад чиглэл, нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох бусад хуулийн этгээдэд зөвлөмж өгч, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах эрх бүхий оролцогч талуудад санал оруулна.