38 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг

38.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

38.1.1.аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг, хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах үйл ажиллагаа, арга хэмжээг тусгаж, биелэлтэд нь хяналт тавих;

38.1.2.хүүхэд хамгааллын санхүүжилт, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажил, үйлчилгээний зардлыг орон нутгийн төсөвт жил бүр тусгаж батлах;

38.1.3.жилд хоёроос доошгүй удаа тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлийн тайлан, Засаг даргын саналыг хэлэлцэж, чиглэл өгөх;

38.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.