39 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын чиг үүрэг
39.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
39.1.1.хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;
39.1.2.тухайн шатны жилийн төсвийн төсөлд хүүхэд хамгааллын санхүүжилтийг тусгах;
39.1.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тусламж, дэмжлэг үзүүлэх;
39.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.
39.2.Сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
39.2.1.хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;
39.2.2.хүүхэд хамгааллын үйлчилгээнд хууль тогтоомж, стандартыг сахин мөрдөж байгаа эсэхэд харьяалал, өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт тавих;
39.2.3.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан хүүхэд хамгааллын үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх ажлыг зохион байгуулах;
39.2.4.хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллах нөхцөл, боломжоор хангах;
39.2.5.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.1-д зааснаар хамтарсан багийг ахлах;
39.2.6.хуульд заасан бусад чиг үүрэг.
39.3.Баг, хорооны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
39.3.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, бүртгэх ажлыг хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран хэрэгжүүлэх;
39.3.2.хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдалд тандалт судалгаа хийж, шаардлагатай асуудлыг дээд шатны Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
39.3.3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.1 дэх хэсэгт зааснаар хамтарсан багийг ахлах;
39.3.4.хуульд заасан бусад чиг үүрэг.
Нэгдүгээр дэд бүлэг
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг