44 дугаар зүйл. Хамтарсан баг
44.1.Хамтарсан баг хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхдээ хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран ажиллана.
44.2.Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд туслах үүрэгтэй.
44.3.Хамтарсан багийн гишүүн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх явцад хамтарсан багтай хамтран ажиллаж байгаа хүн, хуулийн этгээд хүүхдийн мэдээллийг нууцлах үүрэгтэй бөгөөд тэднээс нууц хамгаалах баталгааг бичгээр авна.