45 дугаар зүйл. Хамтарсан багийн чиг үүрэг

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Хамтарсан багийн чиг үүрэг

45.1.Хамтарсан баг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаас гадна харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

45.1.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх;

45.1.2.хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон бол шуурхай тусламжийн үйлчилгээг үзүүлэх;

45.1.3.хүүхэд эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулах;

45.1.4.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

45.1.5.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулах;

45.1.6.тухайн жилд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах төсвийн саналыг харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад хүргүүлэх.

45.2.Хамтарсан баг хүүхэд, гэр бүлд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээг мэдээллийн санд бүртгэж, харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.