46 дугаар зүйл. Хамтарсан багийн зохион байгуулалт

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Хамтарсан багийн зохион байгуулалт

46.1.Хамтарсан багийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд хуралдаанд хамтарсан багийн гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэйд тооцож, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

46.2.Хамтарсан багийн нарийн бичгийн даргын үүргийг сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан гүйцэтгэнэ.

46.3.Хамтарсан багийн хуралдаанаас гарах шийдвэр нь дүгнэлт, тэмдэглэл хэлбэртэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.