9 дугаар зүйл. Гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх

9.1.Гэр бүлийн орчинд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үр дүнд хүрээгүй, эсхүл уг үйлчилгээг гэр бүлийн орчинд үзүүлэх нь хүүхдийн эрхэд хор хохирол учруулахаар байгаа тохиолдолд гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлнэ.

9.2.Гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхдээ дараах хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг ашиглана:

9.2.1.хүүхдийг төрөл, садны гэр бүлд асруулах;

9.2.2.хүүхдийг асралт гэр бүлд асруулах;

9.2.3.асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулах.

9.3.Хүүхдийг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах, үйлчилгээг өөрчлөх эсэхийг шийдвэрлэхдээ долоон нас хүрсэн хүүхдийн санал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага болон хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны дүгнэлтийг авна.

9.4.Сум, дүүргийн Засаг дарга, эсхүл хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хүүхдийг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах хүртэл хугацаанд хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 30.1-д заасан арга хэмжээг урьдчилан авч болно.

9.5.Хүүхдийг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулахдаа хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой зөрчилдөхөөс бусад тохиолдолд ах, эгч, дүүтэй нь хамт байлгана.

9.6.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.7.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

9.8.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний явцад сум, дүүргийн Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.