40 дугаар зүйл. Парламентын боловсрол, үнэт зүйлийг түгээх
40.1.Тамгын газар парламентын боловсрол, парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл бэлтгэх, сургалт зохион байгуулах ажлыг эрхэлнэ.
40.2.Тамгын газрын бүтцэд Монгол Улс дахь парламентат ёсны үүсэл, хөгжлийг судлах, парламентын ардчиллын үнэт зүйлийг олон нийтэд таниулах чиг үүрэг бүхий Парламентын музей ажиллана.
ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ, БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГАА, ТӨСӨВ, ХАВСРАН ГҮЙЦЭТГЭЖ БОЛОХ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХОРИГЛОХ ЗҮЙЛ