43 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал
43.1.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:
43.1.1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
43.1.2.улс төрийн намын сонгуульт албан тушаал;
43.1.3.багшлах болон эрдэм шинжилгээний ажил;
43.1.4.Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал.
43.2.Гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 43.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.
43.3.Гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол түүний чуулганы ажиллагаанд оролцох журмыг Ерөнхий сайдын саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор батална. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./