16 дугаар зүйл. Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2025-07-09

16.1.Тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг энэ хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосон тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд /цаашид "гишүүд" гэх/-ийн олонхын саналаар батална. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан хуралдааны дэгийг нэг удаа зөвхөн тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.