40 дугаар зүйл. Байнгын хороо хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах хүрээ, хязгаар

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Байнгын хороо хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах хүрээ, хязгаар

40.1.Байнгын хороо анхдагч болон хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхдээ шинэ бүлэг, зүйл, хэсэг, заалт нэмэх, эсхүл өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хасах, бүтэц, найруулга, үг хэллэгийг өөрчлөх, засварлах тухай санал, дүгнэлт гаргана.

40.2.Энэ хуулийн 40.1-д заасан хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргахад энэ хуулийн 40.3-т заасан хүрээ, хязгаар хамаарахгүй.

40.3.Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар өөрчлөлт оруулахаас бусад тохиолдолд дараах санал, дүгнэлт гаргахыг хориглоно:

40.3.1.хууль санаачлагчийн өргөн мэдүүлээгүй хуульд өөрчлөлт оруулах;

40.3.2.хуулийн төсөлд хөндөгдөөгүй зүйл, хэсэг, заалт, дэд заалтад өөрчлөлт оруулах;

40.3.3.хуулийн төсөлд найруулгын саналаас бусад зүйл, хэсэг, заалт, дэд заалт нэмэх.

40.4.Энэ хуулийн 40.1-д заасан Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хууль санаачлагч эс зөвшөөрвөл хуулийн төслөө татан авч болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.