43 дугаар зүйл. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43.1.Байнгын хорооноос томилогдсон гишүүн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг нэгдсэн хуралдаанд 10 минутад багтаан танилцуулна.

43.2.Гишүүн энэ хуулийн 9.2, 9.3-т заасан журмын дагуу танилцуулгатай холбогдуулан асуулт асууж болно.

43.3.Байнгын хороо энэ хуулийн 42.4-т заасны дагуу санал хураалгах томьёолол оруулсан бол уг саналыг дэмжсэн, эсрэг байр суурьтай бүлгийг төлөөлж, мөн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй тус бүр 2 хүртэл гишүүн 4 минутаас илүүгүй хугацаанд үг хэлсний дараа хуралдаан даргалагч саналын томьёолол тус бүрийг уншиж сонсгон санал хураалт явуулна.

43.4.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 43.3-т заасны дагуу санал хураалт явуулж дууссаны дараа тухайн хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.