45 дугаар зүйл. Тогтоолын төслийг хэлэлцэх
45.1.Улсын Их Хурал энэ хуулийн Арван нэгдүгээр бүлэгт зааснаас бусад асуудлаарх тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн үе шаттайгаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд энэ хуульд заасан хуулийн төслийг хэлэлцэх журмыг баримтална.
45.2.Энэ хуулийн 45.1-д зааснаас бусад асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид тухайлан заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа холбогдох хуульд заасны дагуу ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.
45.3.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргана.
45.4.Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно.
45.5.Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах асуудлыг энэ хуулийн 45.2, 45.3, 45.4-т заасан журмын дагуу хэлэлцэнэ.
ХУУЛЬ, ТОГТООЛЫН ЭЦСИЙН НАЙРУУЛГА ХИЙХ, ЁСЧЛОХ