48 дугаар зүйл. Нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэх
48.1.Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэнэ.
48.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэлийг сонсоно.
48.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болох бөгөөд хэлэлцэх эсэх асуудлаар цөөнх болсон гишүүн нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.
48.4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар уг төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх тухай санал, дүгнэлт гаргаж, түүнийг илтгэх гишүүнийг томилно.