49 дугаар зүйл. Нэг дэх хэлэлцүүлэг явуулах
49.1.Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.
49.2.Нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12.2-т заасны дагуу гишүүд дэмжээгүй бол төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно.
49.3.Төрийн байгуулалтын байнгын хороо санал гаргасан бол төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүдийн олонхын саналаар байгуулна.