56 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх үе шат, хэлэлцүүлгийн ерөнхий журам
56.1.Засгийн газраас өргөн мэдүүлсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл /цаашид "бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл" гэх/-ийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар хэлэлцэнэ.
56.2.Энэ хуулийн 56.1-д заасан бодлого, төлөвлөлтийн баримт бичигт Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд Улсын Их Хурал хэлэлцэн батлахаар заасан урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг хамааруулна.
56.3.Бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой энэ бүлэгт тусгайлан заагаагүй бусад асуудлыг зохицуулахад энэ хуульд заасан хуулийн төсөл хэлэлцэх журмыг баримтална.