57 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах

57.1.Хууль санаачлагч бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн үзэл баримтлалын талаар холбогдох Байнгын хорооны хуралдаанд танилцуулна.

57.2.Гишүүн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн талаар асуулт асууж, үг хэлж болно.

57.3.Бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, дараах асуудлыг санал, дүгнэлтдээ тусгаж, нэгдсэн хуралдаанд оруулна:

57.3.1.бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан зарчим, шаардлагад нийцсэн байдал;

57.3.2.өмнөх бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнг үнэлсэн эсэх;

57.3.3.бодлого, төлөвлөлтийн бусад баримт бичигтэй нийцсэн эсэх;

57.3.4.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг шинээр батлах, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэх.

57.4.Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг дэмжээгүй бол Байнгын хороо тухайн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг тогтоолын төсөлд буцаах үндэслэлийг тусгасан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.