66 дугаар зүйл. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар жилийн төлөвлөгөөний төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулах
66.1.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн бол санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
66.2.Жилийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан бол тухайн ажлын хэсэг төслийн талаарх саналаа холбогдох Байнгын хорооны хуралдаанд танилцуулна.
66.3.Гишүүд энэ хуулийн 66.2-т заасан ажлын хэсгийн саналтай холбогдуулан асуулт асууж болно.
66.4.Холбогдох Байнгын хороо жилийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан гишүүн, бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.
66.5.Гишүүн гаргасан зарчмын зөрүүтэй саналынхаа үндэслэлийг 4 минутаас илүүгүй хугацаанд тайлбарлаж болно.
66.6.Нэгдсэн хуралдаан холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулна.
66.7.Хуралдаан даргалагч жилийн төлөвлөгөөний төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ.