67 дугаар зүйл. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлэг явуулах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлэг явуулах

67.1.Холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг жилийн төлөвлөгөөний төсөлд тусгасан эцсийн хувилбарын төслийг Байнгын хорооны гишүүдэд урьдчилан тараан танилцуулсны үндсэн дээр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

67.2.Энэ хуулийн 67.1-д заасан эцсийн хувилбарын төсөлтэй холбогдуулан гишүүн асуулт асууж болно.

67.3.Холбогдох Байнгын хороо жилийн төлөвлөгөөний төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг эцсийн хувилбарын төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.

67.4.Нэгдсэн хуралдаанд холбогдох Байнгын хорооны танилцуулгыг сонсож, жилийн төлөвлөгөөний төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.

67.5.Жилийн төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой энэ бүлгээр зохицуулаагүй бусад асуудлыг зохицуулахад хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмыг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.