68 дугаар зүйл. Мөнгөний бодлого, Монголбанкны Эрдэнэсийн сангийн төсвийн төслийг хэлэлцэх
68.1.Улсын Их Хурал Мөнгөний бодлогын төсөл, Эрдэнэсийн сангийн төсвийн төслийг энэ хуулийн 45.2-т заасныг баримтлан тухай бүр хэлэлцэж батална.
68.2.Монголбанкны Ерөнхийлөгч Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тайлан, Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын тайланг 10 минутад багтаан танилцуулна.
68.3.Байнгын хорооны хуралдаанаар тухайн тайланг хэлэлцэж, санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.
68.4.Нам, эвслийн бүлэг төслийн талаар санал, дүгнэлт гаргасан бол нэгдсэн хуралдаанд 5 минутад багтаан танилцуулна.
68.5.Гишүүн тайлан, шийдвэрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, тодруулах асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно.
УЛСЫН ТӨСӨВ, ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ