69 дугаар зүйл. Улсын төсвийн төслийг хэлэлцэх үе шат
69.1.Улсын төсөв /цаашид "төсөв" гэх/-ийн төслийг Улсын Их Хурал намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хэлэлцэж эхлэх ба 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дараах таван үе шаттайгаар хэлэлцэн батална: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
69.1.1.төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлтэй танилцах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
69.1.2.төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төсөл нь энэ хуулийн 70.5-д нийцсэн эсэх талаар санал хураалт явуулах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
69.1.3.төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
69.1.4.төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
69.1.5.төсвийн төслийн тав дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг эцэслэн батлах. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
69.2.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу төсвийн төсөлд хяналтын сонсгол явуулах бол гурав дахь хэлэлцүүлгийн өмнө төсвийн төслийн цаглаварт нийцүүлэн Төсвийн байнгын хороо сонсгол зохион байгуулж болно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./