70 дугаар зүйл. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
70.1.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаар хэлэлцэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
70.2.Байнгын хорооны хуралдаанд гишүүд тухайн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
70.3.Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төслийн хэлэлцүүлэг хийсэн талаар танилцуулга боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
70.4.Төсвийн байнгын хороо энэ хуулийн 70.3-т заасан танилцуулгыг хүлээн авч нэгтгэн, нэгдсэн хуралдаанд танилцуулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
70.5.Нэгдсэн хуралдаанд Төсвийн байнгын хороо танилцуулга хийсний дараа төсвийн төсөл нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
70.6.Энэ хуулийн 70.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
70.7.Энэ хуулийн 70.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол төсвийн төслийг ажлын 3 өдрийн дотор хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцаана.