14 дугаар зүйл. Мэдээлэл сонсох

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Мэдээлэл сонсох

14.1.Нэгдсэн хуралдаан дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй болон хаалттай сонсоно:

14.1.1.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын биелэлт, үндэсний аюулгүй байдлын тухайн жилийн нөхцөл байдлын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний жил бүрийн хаалттай мэдээлэл;

14.1.2.Улсын Их Хурлын асуулгын хүрээнд хийх мэдээлэл; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.3.шаардлагатай бол цаг үеийн тулгамдсан асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн тухай бүр хийх мэдээлэл.

14.2.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 14.1.2, 14.1.3-т заасан мэдээллийг хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах болон хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.

14.3.Улсын Их Хурал хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол баталсан бол Засгийн газар уг тогтоолын биелэлтийг мөн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.