16 дугаар зүйл. Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэх

16.1.Улсын Их Хурлаас Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлжит чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ.

16.2.Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ирүүлснээс хойш 15 хоногийн дотор Тамгын газар Байнгын хорооны эрхлэх асуудал бүрээр дүн шинжилгээ хийж, танилцуулгын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.

16.3.Байнгын хороо Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг энэ хуулийн 16.2-т заасан танилцуулгыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ.

16.4.Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланд дүн шинжилгээ хийх журам, аргачлалыг Улсын Их Хурлын дарга батална.

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.