18 дугаар зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх

18.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцыг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хурал хэлэлцэнэ.

18.2.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болох жилийн 4 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хурал хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 18.3-т заасан асуудлыг хянан хэлэлцэнэ.

18.3.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланд дараах асуудлыг тусгана:

18.3.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүн нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрснийг зорилт, арга хэмжээ тус бүрээр;

18.3.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь өөрийн зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжсэн хугацааны нэгдсэн дүнгээр;

18.3.3.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүн нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн[6] 6.2, 6.5-д заасан урт, дунд хугацааны баримт бичгийн зорилго, зорилт хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрснийг зорилт тус бүрээр;

18.3.4.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь өөрийн зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжсэн хугацааны нэгдсэн дүнгээр.

18.4.Төрийн аудитын байгууллага Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланд аудит хийж, гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх жилийн 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.

18.5.Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс 45 хоногийн өмнө Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.

18.6.Тамгын газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор энэ хуулийн 18.3-т заасан бүрдлийг хянан үзэж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий тайлбарын хамт Засгийн газарт мэдэгдэнэ.

18.7.Засгийн газар энэ хуулийн 18.3-т заасан бүрдлийн шаардлагыг хангах арга хэмжээ авч, гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэхээс 20 хоногийн өмнө Тамгын газарт хүргүүлнэ.

18.8.Төрийн аудитын байгууллага Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг аудитын тайланд тусгасан байна.

18.9.Тамгын газар энэ хуулийн 18.2-т заасан тайланд дүн шинжилгээ хийж, 3 дугаар сарын 15-ны дотор гишүүдэд хүргүүлнэ.

18.10.Улсын Их Хурал энэ хуулийн 18.2, 18.8-д заасан тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнг тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.