20 дугаар зүйл. Урт хугацааны бодлогын баримт бичгийн биелэлтийн явцын болон гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Урт хугацааны бодлогын баримт бичгийн биелэлтийн явцын болон гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх

20.1.Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого /цаашид "урт хугацааны хөгжлийн бодлого" гэх/-ын хэрэгжилтийн явцын тайланг 10 жил тутам Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хэлэлцэнэ.

20.2.Урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болох хугацаанаас хоёр жилийн өмнө Улсын Их Хурал хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 20.3-т заасан асуудлыг хянан хэлэлцэнэ.

20.3.Улсын Их Хурал урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланд бодлогын зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг зорилго, зорилт тус бүрээр тусгана.

20.4.Засгийн газар урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс зургаан сарын өмнө Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.

20.5.Тамгын газар урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 20.3-т заасан бүрдлийг хянан үзэж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий тайлбарын хамт Засгийн газарт мэдэгдэнэ.

20.6.Засгийн газар энэ хуулийн 20.3-т заасан бүрдлийн шаардлагыг хангаж, гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэхээс гурван сарын өмнө Тамгын газарт хүргүүлнэ.

20.7.Төрийн аудитын байгууллага урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланд аудит хийж, Улсын Их Хурлаар гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхээс гурван сарын өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ.

20.8.Төрийн аудитын байгууллага урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх санал, зөвлөмжийг аудитын тайланд тусгана.

20.9.Төрийн аудитын байгууллага урт хугацааны хөгжлийн бодлого бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний тодорхой саналыг дүгнэлтдээ тусгана.

20.10.Тамгын газар энэ хуулийн 20.2-т заасан тайланд дүн шинжилгээ хийж, тайланг хэлэлцэж эхлэхээс ажлын 15 өдрийн өмнө Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ.

20.11.Байнгын хороод урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ. Хуралдаанд холбогдох Засгийн газрын гишүүд оролцож, гишүүдийн асуултад хариулна.

20.12.Улсын Их Хурал урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнгийн талаар тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.

ТӨСВИЙН ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.