22 дугаар зүйл. Төсвийн боловсруулалтын үе шатанд тавих хяналт
22.1.Төсвийн төслийн боловсруулалтын үе шатанд тавих хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
22.1.1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль[8], Төсвийн тухай хуульд заасны дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад баримтлах үзүүлэлт, таамаглалын тооцоог гаргаж, хуульд заасан эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
22.1.2.төсвийн төсөлд тусгуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгийн зардлын хэмжээ Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан төсвийн хязгаарт нийцсэн эсэхэд хяналт тавих;
22.1.3.төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажилласан, гарсан үр дүнг төсвийн төсөлд тусгасан байдлыг хянах.
22.2.Энэ хуулийн 22.1.2, 22.1.3-т заасан асуудлаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүн шинжилгээ хийж, танилцуулга, саналын хамт төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /цаашид "Төсвийн байнгын хороо" гэх/-нд болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./